1)Энэхүү төслийн зорилго нь манай тариаланчдын тарьж ургуулсан ургамлууд, байгальд ургаж буй ургамлыг хураах,шинжилгээ хийхэд хамтран ажиллах зорилготой.

2)хоёр)Энэ төслийн хүрээнд манай олон тариаланчид манай компанид хандан "Надад тариалангийн талбай байгаа, хамтран ажиллах уу?" гэх асуултууд асуудаг. Энэхүү төслийн зорилго нь тухайн тариаланчийн тарьж ургуулсан ургацад Игдир Их Сургууль шинжилгээ хийж энэ шинжилгээн дээр тулгуурлан манай компанид тохиромжтой гэж үзвэл тухайн тариаланчны бүтээгдэхүүнийг авах боломжтой.

3)Тариаланчин тарьж ургуулсан болон байгалиас түүсэн ургамалаа манай компанид нийлүүлэх гэж байгаа бол хэчнээн декар талбайд ямар ургамлыг ургуулахаа эхлээд манай компанид мэдэгдэнэ.

4)Эдгээр ургамлууд намуу үр, тэмээний үр, маалингын үр, гүргэмийн цэцэг, хар гоньд, өргөст халгай, үзэмний үр, усан үзэмний навч, хушганы навч, нил ягаан боргоцой цэцэг, нохой хошуу, бургасны холтос, цагаан гаа, рейши мөөг, готу кокс, одой далдуу мод, нэрс, хөвд, хонгорзул, артишок, жүрж, хөх өвс, ялам, эмийн гаа, / ганга, лаванда бид өөрсдөөтарьж ургуулдаг. Тийм учраас гаднаас нийлүүлэлт авдаггүй /

5)Ургамлын нийлүүлэлтэнд манай компаниас 250 километрийн зайтай бүс нутагт 500 кг хүртэлх байвал тээвэрлэлтийн төлбөрийг компаниас төлөгдөнө  эсвэл үйлдвэрлэгчтэй хамтран шийдвэр гаргаж төлнө.Мөн манай компаниас 250 км-с хол зайд байгаа бүс нутгийн ургамал, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хүргэлтийн зардал үйлдвэрлэгч хариуцана.Заасан бүтээгдэхүүний тоо хэмжээ нь дор хаяж 1000 кг байх ёстой. Тариалах ургамал бүрийн метр квадрат талбай нь чухал. Манай компани энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд компаний хийсэн шинжилгээнд тохирсон эсэхийг үндэслэн тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах бөгөөд тариалалтын явцад нэмэлт хэрэглээгүй байх хэрэгтэй. Ургамлын үржүүлгийн талаар мэдээлэл солилцохгүй.

6)Манайд бага ургадаг дээр дурьдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүссэн хүмүүс эхлээд оршин суугаа бус нутгийнхаа цаг уурын нөхцөлийг судалж, түүний дагуу ажиллах хэрэгтэй. Манай орны олон бүс нутагт хөрс, цаг уурын тохиромжтой байдлын ачаар ургамал ургадаг.