Хэрэглэх нөхцөл

“Эрхэм хэрэглэгч та бүхэн Эрсаг компаний вэб сайтад тавтай морил.

Доорх "Ашиглалтын нөхцөл" нь Эрсаг компаниас эрхэм хэрэглэгчдэдээ хүргэх мэдээлэл, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой заалтуудыг зохицуулдаг. Эрсаг вэб сайтад нэвтэрсэн болон сайтын маягтыг бөглөсөн хэрэглэгч бүр "Зохиогчийн эрхийн мэдээлэл", "Нууцлалын гэрээ", "Ашиглалтын нөхцөл"-ийн заалтуудыг уншиж, хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1. Ersag компани нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын тулд вэб сайтаа вирус болон түүнтэй ижил программ хангамжаас ангид байлгах арга хэмжээ авахаас гадна хэрэглэгчид хувьдаа вирусээс хамгаалах програм хангамжийг суулгаж, шаардлагатай хамгаалалтыг хангах үүрэгтэй. Энэ хүрээнд хэрэглэгч Ersag компаний вэб сайтад хандсанаас үүдэн өөрийн программ хангамж, үйлдлийн системд гарч болох аливаа алдаа, тэдгээрийн шууд болон шууд бус үр дагаврыг өөрөө хариуцна гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
2. Ersag компаний вэб сайт дахь бүх төрлийн үнэ, мэдээлэл, зураг, тайлбар, мэдээ (товчлон хэлэхэд "мэдээлэл" нь зөвхөн сурталчилгаа, мэдээллийн зорилготой. Хэрэглэгч вэбсайт дээрх "мэдээлэл" нь буруу эсвэл энэ мэдээлэлд үндэслэн хохирол амссан гэж ямар ч байдлаар мэдэгдэж эрхгүй. Хэрэглэгч тухайн мэдээлэлд үндэслэн үйлдэл хийх гэж байгаа бол Ersag компаниас эцсийн бөгөөд баталгаатай мэдээллийг авах үүрэгтэй бөгөөд вэб сайтад нийтлэгдсэн мэдээлэл шинэчлэгдээгүй мэдээлэл байх магадлалтай тул Ersag хариуцлага хүлээхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 
3. Ersag өөрийн үзэмжээр сайтын агуулгыг хүссэн үедээ өөрчлөх, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг өөрчлөх, цуцлах эрхтэй. Хэдийгээр Ersag нь вэбсайтыг алдаагүй байлгахын тулд урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан боловч вэбсайт дээр одоо байгаа эсвэл гарч болзошгүй аливаа алдаатай холбоотой баталгаа гаргаж өгөх боломжгүй юм.
4. Хэрэглэгч болон Ersag компанийн хооронд үүсч болох маргаанд Ersag компанийн цахим бүртгэлийг нотлох баримт болгон хүлээж авах болно.
5. Веб сайт нь Турк улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Сайттай холбоотой маргааныг шийдвэрлэхэд Турк улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх бөгөөд шүүх эрх Турк улсын шүүхэд хамаарах болно.
6. Ersag компанийн вэб сайт нь "ашиглалтын нөхцөл"-ийн аливаа зүйлийг мэдэгдэлгүйгээр өөрчлөх, шинэчлэх, цуцлах эрхтэй. Өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн, хүчингүй болсон аливаа заалт нь нийтлэгдсэн өдөр бүх хэрэглэгчдэд хүчинтэй байх болно. Энэхүү сайтыг ашигласнаар та эдгээр "Ашиглалтын нөхцөл"-ийн бүх төрлийн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв та энэ бичвэрт тусгагдсан хуулийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж буй  бол энэхүү вэб сайтыг ашиглахгүй байхыг анхаарна уу.